images

11 настай хүү 69 кг загас барьжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-12-11


   Их Британийн Баруун Сассэксийн оршин суугч, 11 настай Жошуа Дэвенпорт хэмээх хүү Испанид аялж явахдаа 69 кг жинтэй цулбуурт загас барьжээ. Ингэснээр тэрбээр Европын өсвөр насныхны дундаас цэнгэг усны хамгийн том загас барьсан дээд амжилтын эзэн болсон талаар “Daily Mail” сонин өчигдөр мэдээллээ. Хүүгийн ээжийн ярьснаар Жошуа Эбро хэмээх голд загасчилж байгаад энэ загасыг дэгээдсэн бөгөөд гаргаж ирэх гэж 25 минут ноцолдсон гэнэ. Загасыг гаргаж авахад түүнд, насанд хүрсэн гурван хүн тусалсан байна. “Миний хүү загас барих үнэнхүү хорхойтой. Анх зургаан настайдаа 10 кг цулбуурт загас барьсан. Одоо барьсан загасных нь тоо мянга даваад байна” гэж тэрбээр сурвалжлагчид ярьжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.