Камерун улс Чингис хааны дүртэй мөнгөн зоос гаргажээ
Чихэнд чимэгтэй
2023-12-07
Төв Африкийн Камерун улсад Чингис хааны дүртэй дурсгалын мөнгөн зоос гаргажээ. 2000 франкийн нэрлэсэн үнэтэй, 2 унци буюу 62.2 гр мөнгө орсон энэ зоосны нүүрэн талд англиар Монголын эзэнт гүрэн буюу “Mongol Empire 1206-1368” гэсэн бичиг, морь унасан Чингис хаан, байлдаж буй монгол цэрэг, цайз хэрэм зэрэг дүрслэлийг оруулжээ. Харин ар талд нь францаар “Republique du Cameroon” гэхчлэн бичсэнээс гадна европ маягийн хааны сэнтий, титэм, зэр зэвсэг, авдар, ном, хүний гавал зэрэг дүрслэлтэй байна. Зоос ирэх оны эхээр худалдаанд гарах бөгөөд 500 хувийг нэг бүрийг нь 269.95 еврогоор худалдах аж. “Эзэнт гүрнүүд” хэмээх цувралаар тус улс хоёр мөнгөн зоос гаргаад буйн нэг нь энэ, нөгөө нь “Ромын эзэнт гүрэн” хэмээх зоос бөгөөд худалдаанд хэдийнэ гараад буй энэ зоосны анхны үнэ нь мөн 269.95 евро ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.