images

Абу Даби: Монгол улсын ерөнхийлөгчийн нэрийг монгол бичгээр бичиж угтав

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-11-29

   Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 28 дугаар бага хуралд оролцохоор Арабын Нэгдсэн Эмират улсад айлчилж байгаа билээ. Тэгвэл 27-ны даваа гарагт түүнийг Абу Даби хотод хүрэлцэн ирэхэд тус хотын томоохон тансаг зочид буудлын нэг “Rixos Marina” нүүрэн хэсэгтээ Монгол улсын төрийн сүлд, “Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх” хэмээн монгол бичгээр бичсэн бичгийг гэрлэн чимэглэлээр байрлуулан угтжээ. Тус бичгийн эхийг уран бичээч Б.Алтантуяа хичээнгүй тигээр бийрээр бичсэн байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, түүнийг дагалдан яваа хүмүүс уг буудалд буусан бөгөөд таван одтой “Rixos Marina” буудал нь Абу Даби хотын далайн эрэг дагуу найман км үргэлжилсэн аялал зугаалгын өргөн чөлөөнд байрладаг байна. У.Хүрэлсүх өнөөдөр АНЭУ-ын ерөнхийлөгч, шейх Мухаммад бин Заид Аль-Нахъянтай уулзжээ. 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Дубай хотод болох 28 дугаар бага хурлын үеэр дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт мөн болж 140 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцоно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Bn

    Mongol uls mandan bedrag l gej bh shig

    2023-11-30

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Монгол хүү

    Үнэхээр гоё сэтгэл гаргажээ. Хэзээ нэгэн цагт Абу Дабиг очиж үзнээ. Хөрөнгө оруулалт, хиймэл оюун гээд Абу Даби үнэхээр нөлөөтэй газар шүү.

    2023-12-01