images

Дадал: АНУ-ын Элчин сайд Сэрүүн булгийн уснаас амсчээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-11-29


   Өнгөрсөн 14-нд тохиосон Монгол бахархлын өдөр буюу Чингис хааны төрсөн өдрөөр АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ричард Буанган их хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал суманд биечлэн очиж хүндэтгэл үзүүлсэн байна. Тэрбээр тус суман дахь Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж, Дэлүүн болдогийн овоонд хүндэтгэл үзүүлэн их хааны ундаалж байсан гэх Сэрүүн булгийн уснаас амсчээ. Мөн АНУ-ын тусламжаар хэдэн жилийн өмнө байгуулсан сумын цэцэрлэгтэй танилцсанаа “Twitter хуудсаараа хуваалцжээ. Улмаар түүнийг найрсгаар хүлээн авч зочилсон Дадал сумын ИТХ-ын дарга Б.Оюунбаатар, сумын Засаг дарга Д.Мөнх-Од, хилийн цэргийн ангийн захирагч, хурандаа П.Мөнхбаатар, цэцэрлэгийн хамт олон, сумын иргэдэд талархлаа илэрхийлсэн байна. Элчин сайд үүний өмнө буюу 18-ны өдөр Гандантэгчэнлин хийдийн шинэ хамбыг залах ёслолд оролцож, их хамба Д.Жавзандорж болон хамба номун хан Д.Чойжамцад хүндэтгэл үзүүлсэн билээ.        

Элчин сайд Р.Буанган хамба номун хан Д.Чойжамцад золгож буй нь. Гандантэгчэнлин хийд. 2023.11.18 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.