images

Клинт Иствүүд 93 насандаа кино найруулж байна

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-11-28


   “Оскар”-ын дөрвөн удаагийн шагналт, Холливүүдийн од Клинт Иствүүдийн найруулж буй ээлжит киноны зураг авалт ид үргэлжилж байна. Өнгөрсөн тавдугаар сард 93 нас хүрсэн К.Иствүүд Америкийн кино салбарт зүтгэсэн 68 жилийнхээ хугацаанд найруулсан ихэнх киноныхоо дүрд өөрөө тоглосон бөгөөд “Juror No.2” хэмээх энэ кино нь түүний найруулсан 40 дэх кино болж байна. Өнгөрөгч зургадугаар сард АНУ-ын Жоржиа мужийн Саванна хотод зураг авалт нь эхэлсэн энэ кинонд хүн амины хэрэг хэлэлцэж буй тангарагтны шүүхийн гишүүн хурлын явцад уг хэргийн буруутан болохоо ойлгосноор үнэнээ хүлээх, эсвэл бусдыг хилсдүүлэх гэсэн хоёр сонголтын өмнө ирж буй үйл явдал гардаг байна. Киноны гол дүрд Холливүүдийн залуу жүжигчин Николас Холт, Тони Коллетт нар тоглож байгаа ажээ. 25 настайдаа анхныхаа кинонд тоглосон К.Иствүүд өнгөрсөн хугацаанд уран сайхны нийт 66 кинонд гол болон туслах дүр бүтээж, 33 кинонд продюсерээр ажилласан бөгөөд “Juror No.2” нь түүний ажиллах сүүлчийн болж байгаа ажээ.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.