images

Морин хуурын чуулга Шанхай хотод тоглолоо

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-11-28


   Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэн ойн өдрийг тохиолдуулан Монгол улсын Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо өнгөрөгч  26-ны өдөр Хятадын Шанхай хотын Симфони оркестрын их танхимд (Jaguar Shanghai Symphony Hall) толилууллаа. Өнгөрсөн хугацаанд дэлхийн 30 гаруй оронд уран бүтээлээ толилуулсан Морин хуурын чуулгын энэ удаагийн тоглолт ардын болон сонгодог 13 бүтээлээс бүрджээ. Тоглолтыг БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал тэргүүтэй Монгол улсын дипломат төлөөлөгчид, Шанхай хотын удирдлага, гадаад улсаас тус хотод суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар зэрэг 1100 гаруй гадаадын үзэгчид үзэж сонирхсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.