images

Энэ сард Монгол улсын хүн ам 3.5 саяд хүрнэ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-11-28


   Монгол улсын хүн ам энэ 11 дүгээр сарын эцэс гэхэд 3.5 саяд хүрнэ хэмээн Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тус хороо 2023 оны эхний 10 сарын төрөлт, нас баралтын мэдээлэлд үндэслэн энэ тооцооллыг хийжээ. Монгол улсын хүн ам 1962 онд 1 сая болсон бол 1988 онд 2 сая, 2015 онд 3 саяд хүрсэн байна. Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнд суурилсан хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор  Монгол улсын хүн ам 2033 онд 4 сая, 2048 онд 5 саяд хүрэх төлөвтэй байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.