Б.Мөнхболдын гурваас оруулсан бөмбөг бүрийг 100 мянган төгрөгөөр үнэлнэ
Чихэнд чимэгтэй
2023-11-15
“UG arena”-д үргэлжилж буй Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн тэмцээний үеэр сайн үйлсийн нэгэн санаачлага ажил хэрэг болохоор зарлагдлаа. Юу гэвэл, япон авто машины худалдаа эрхэлдэг “Japan Car Trade” компани өөрийн хөгжөөн дэмждэг “BCH Гарьд” багийн тоглогч Б.Мөнхболдын гурван онооны амжилттай хийсэн шидэлт бүрийг 100 мянган төгрөгөөр үнэлж, тоглолтын төгсгөлд хуримтлагдсан мөнгийг сайн үйлсэд зориулахаар болсон байна. Өчигдөр болсон тоглолтод “BCH Гарьд” баг “Улаанбаатар TLG” багийг 104:88 онооны харьцаагаар хожсон бөгөөд Б.Мөнхболд 9 оноо авчээ. Дээд лигийн тэмцээнийг “Эрдэнэтийн уурхайчид”, “BCH Гарьд” багууд тус бүр гурван ялалттайгаар тэргүүлж явна.
Гэрэл зургийн эх сурвалж: Japan Car Trade Фэйсбүүк хуудас
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.