Шинэ хамбыг ирэх бямба гарагт ширээнд зална
Чихэнд чимэгтэй
2023-11-14
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, 30 дугаар хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржийг ширээнд залах ёслолын тов гарчээ. Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас өчигдөр мэдээлснээр шинэ хамбыг ирэх бямба гараг буюу XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны өдөр ширээнд залахаар болсон байна. Хүндэтгэлийн үйл ажиллагаа мөн өдрийн 11 цагт Батцагаан дуганд эхэлнэ хэмээн тус албанаас зарласныг хэвлэлүүд уламжиллаа.
Гэрэл зургийн эх сурвалж: Гандантэгчэнлин хийд
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.