images

XIV Далай лам шинэ хамба Д.Жавзандоржид баярын захидал ирүүлжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-11-07


   Дээрхийн гэгээн XIV Далай лам Монголын Гандантэгчэнлин хийдийн шинээр сонгогдсон хамба лам Д.Жавзандоржид шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэн захидал ирүүлжээ. Уг захидалд “Дарма буюу дээдийн ном нь хүчирхийлэлгүй, энэрэн нигүүлсэхүйд үндэслэсэн учраас хүн төрөлхтний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах асар их нөөц бололцоотой. Гэхдээ дадлага болгох замаар энэ нь бодит болно. Буддын шашны сургаалыг номлохдоо сонсож буй хүмүүсийн авъяас чадвар, хандлагыг анхаарч үзэх нь чухал” хэмээн тэмдэглэсэн байна. Далай лам мөн өмнөх хамба Д.Чойжамцад захидал илгээсэн бөгөөд "Таны Бурхан багшийн сургаалыг судлах арга барил, сурсан зүйлийнхээ талаар эргэцүүлэн тунгааж бясалгах, түүнийгээ сурталчлан таниулдаг арга замыг биширч байна" гэжээ. Улмаар Д.Чойжамц гавжийг өөрийн дотнын найз хэмээн үзэж ирснээ онцлон дурдсан бөгөөд төгсгөлд нь хоёр хамбад залбирч, сайн сайхныг хүсэн ерөөсөн байна. Далай ламын албан ёсны вэбсайт уг захидлын талаарх мэдээг өчигдөр нийтлэхдээ  2016 оны 11 сарын 26-нд Х Богд Жавзундамба хутагт Монголд мэндэлснийг Далай лам нийтэд зарлах үеийн гэрэл зургийг байршуулсан бөгөөд уг мэдэгдлийг одоогийн хамба Д.Жавзандорж монгол хэлнээ орчуулж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.