Ухаалаг утасны дэлхийн зах зээлд дөрөвт яваа Хятадын компани аль вэ?
Анд нөхдийн мэдээ
2023-11-03
Урьд өмнө нь төдийлэн мэдэгдэж байгаагүй Хятадын компани ухаалаг утасны дэлхийн зах зээлд борлуулалтаараа огцом өсөлт үзүүлж эхэлсэн талаар “The Verge” технологийн сэтгүүл мэдээлэв. 2023 оны гуравдугаар улирлын дүн мэдээгээр Хятадын “Transsion” компани зах зээлд нийлүүлсэн ухаалаг утасныхаа тоогоор тус улсын томоохон үйлдвэрлэгч “Oppo”-г гүйцэж, “Samsung”, “Apple”, “Xiaomi”-гийн дараа дөрөвдүгээр байранд орж иржээ. 2006 онд Хонконгод байгуулагдаад одоо Шэнжэньд төвтэй ажилладаг тус компани Африк, Ойрх Дорнод, Латин Америк, Ази, Далайн орнуудын зах зээлд төвлөрдөг бөгөөд "Tecno”, “Itel”, “Infinix” брэндийн ухаалаг утсуудыг үйлдвэрлэдэг. Компани хөгжиж буй орнуудын зах зээлд хямд утас эрчимтэй нийлүүлснээр дэлхийн зах зээлийн айргийн тавд орж ирснийг мэргэжилтнүүд тэмдэглэхийн зэрэгцээ энэ зах зээлд тэргүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. “Transsion” компани энэ оны хоёрдугаар улиралд 22.7 сая ширхэг утас борлуулж, дэлхийн зах зээлийн 9 хувийг эзэлж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.