images

Илон Маск, Марк Цукербэрг нарын тулаан цуцлагдсаны учир юу байв?

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-11-03


   Тэрбумтан Илон Маск, Марк Цукербэргтэй Ромын Колизейд зодолдох байсан нь яагаад бүтээгүй талаар анх удаа ам нээлээ. Америкийн телевизийн алдартай хөтлөгч Жо Роганы подкастад оролцохдоо түүний хэлснээр, тулаан болоогүй нь сурталчилгааны асуудал дээр М.Цукербэргтэй санал нийлээгүйгээс болсон гэнэ. Италийн Засгийн газар тэдний тулаанд Колизейг ашиглуулахыг зөвшөөрсөн боловч тэрхүү түүхэн дурсгалт газрыг сурталчилгааны зорилгоор ашиглахыг И.Маск хүсээгүй байна. Харин М.Цукербэрг дэвжээн дээр сурталчилгаагааны самбарууд байрлуулахыг зөв гэж үзсэн гэнэ. “Би UFC гэх мэтийн тулаанд дуртай. Гэхдээ Колизей шиг ийм агуу түүхт газрыг сурталчилгаагаар булах нь зарчимгүй явдал болно. Колизей бол UFC биш. Ингэж хэлсэнд Цук шууд татгалзсан” хэмээн И.Маск ярьжээ. Гэхдээ М.Цукербэргтэй ямар ч нөхцөлд, аль ч газар, хэзээ ч тулалдахад бэлэн хэвээр байгаагаа И.Маск тэмдэглэсэн байна. Мөн тулалдсан тохиолдолд жингийн илүүгээр давамгайлж ялна гэдэгтээ тэрбээр итгэлтэй байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.