Өмнөд туйлыг судлах Хятадын 40 дэх экспедиц замдаа гарав
Анд нөхдийн мэдээ
2023-11-03
Антарктидыг судлах Хятадын 40 дэх экспедиц Шанхай хот дахь туйлын судалгааны төвөөс өнгөрөгч мягмар гарагийн өглөө Өмнөд туйлыг зорин хөдөллөө. Хятадын 80 гаруй байгууллага, нэгжийн 460 гаруй хүнээс бүрдсэн энэхүү экспедиц таван сарын дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сард буцаж ирнэ. Энэ удаагийн экспедицийн зорилго нь юуны түрүүнд судалгааны шинэ станц барих явдал юм. Зүүн Антарктидын Росс тэнгисийн эргийн бүсэд байрлах энэ станц нь Өмнөд туйл дахь Хятадын гурав дахь байнгын судалгааны станц болох бөгөөд агаар мандлын орчин, далайн үндсэн орчин, биологийн экологи болон бусад чиглэлээр олон талт ажиглалт, шинжлэх ухааны судалгаа хийнэ. Станц ашиглалтад орсны дараа зуны улиралд 80 хүн, өвөлдөө 30 хүнийг хүлээн авч ажиллуулах юм. Экспедиц мөн Антарктидын экосистемд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө, биологийн экологи, усны орчин, хог хаягдлын орчин, агаар мандлын орчин, тэдгээрийн бохирдлын шалтгааныг судална. Мөн Өмнөд туйлд олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй явуулахад тус экспедиц нэлээд анхаарал хандуулж Норвеги, Австрали болон бусад орнуудтай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.