images

Сүргээсээ 5 жил тасарсан хонийг хяргасанд 12.6 кг ноос гарчээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-11-03


   Австралид сүргээсээ тасран зэрлэг имжнүүдтэй таван жил амьдарсан хонийг Мельбурн хотын усан сувгийн ажилтны санаачлагаар аварчээ. Мельбурн хотын захын дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд имжнүүдийн дунд нэгэн хонь байх болсныг усан сувгийн ажилтан Жоржиа Данкэн хагас жилийн өмнөөс ажигласан бөгөөд "Forever Friends Animal Sanctuary” амьтны асрамжийн газарт ханджээ. Улмаар мэргэжлийн хүмүүстэй хамтран аврах ажиллагаа явуулснаар уг хонийг амьтны асрамжийн газарт авчирсан байна. Уг хонины ноос маш их ургасан байсан бөгөөд хяргасны дараа хэмжиж үзэхэд 12.6 кг болсон гэнэ. Ноосны хэмжээгээр барагцаалан асрамжийн газрынхан болон малын эмч нарын үзэж байгаагаар тэрхүү хонь фермээсээ гарч яваад ойролцоогоор таван жил болсон аж. “Sugar” хэмээх нэр аваад буй уг хонийг асрамжийн газар арчилж тордсоны дараа Жоржиа Данкэнд өгнө хэмээн холбогдох хүмүүс шийдсэн байна.            

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.