Варшавын их сургуульд монгол гэр барив
Анд нөхдийн мэдээ
2023-10-20
"Mongolia and Mongols: Past and Present" олон улсын эрдэм шинжилгээний хурал Польшийн нийслэл Варшав хотод дөрөв дэх удаагаа болж өндөрлөлөө. Варшавын их сургууль, Дорно дахины хүрээлэн, Монгол, Төвөд судлалын тэнхим, Олон улсын Монгол судлалын холбоо, Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн сан, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа соёлын харилцааны газар, МУИС, Польш дахь монголчуудын холбооны хамтран зохион байгуулсан тус хуралд 10 гаруй орны 60 шахам эрдэмтэн илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Хурлын хүрээнд Варшав дахь ЭСЯ хурал болсон Варшавын их сургуулийн дэргэд монгол гэр барьж, Монгол улс, монголчуудын соёл уламжлалыг хоёр өдрийн турш танилцуулан гэр барих, бөх, сур харваа, шагайн харваа, шагай тоглоом, Монголын уламжлалт анагаах ухаан зэрэг сэдвээр танилцуулга хийжээ. Мөн найруулагч, продюсер Б.Баярын Монгол нутгаас олдсон хадны зургийн "Монголын сая өдөр" гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж “Хөх Монгол”, “Монгол аялгуу” хамтлагууд концерт тоглосон байна.
Гэрэл зургийг Монгол улсаас Польш улсад суугаа Элчин сайд Б.Доржийн Фэйсбүүк хуудаснаас авав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.