images

Монгол улсын жолооны үнэмлэхийг Люксембург улс хүлээн зөвшөөрөв

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-10-20


   Люксембургийн Тээврийн сайд Франсуа Бауш болон Монгол улсаас тус улсад суугаа Элчин сайд Л.Болд нар “Жолооны үнэмлэх харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Люксембургийн Гүнт Улсын Тээврийн яам хоорондын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол улсын жолооны үнэмлэхийг Европын холбооны гишүүн хоёр дахь улс албан ёсоор хүлээн зөвшөөрч, Люксембургийн жолооны үнэмлэхээр дүйцүүлэн солих ажлыг тус улсын хууль тогтоомж болон энэхүү санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Манай улс Люксембургийн их гүнт улстай 1976 онд дипломат харилцаа тогтоосон юм.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.