Өвөр Монголоос шинжлэх ухаанд өмнө нь бүртгэгдээгүй эрдэс олджээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-18
Өвөр Монголын ховор металлын ордоос шинжлэх ухаанд өмнө нь бүртгэгдээгүй шинэ төрлийн эрдэс олдсон талаар “South China Morning Post” сонин мэдээлэв. Өвөр Монголын Бугат хотын ойролцоох Баян овоогийн ховор металлын ордоос олдсон энэ эрдсийг Олон улсын эрдэс судлалын нийгэмлэг шинэ төрлийн эрдэс болохыг нь тогтоож дугаар олгосон хэмээн Хятадын үндэсний цөмийн корпорацийн мэдэгдсэнийг “South China Morning Post” сонин эш татсан байна. Ниобобаотит хэмээн нэрлээд буй энэ эрдэс нь ниобий хэмээх ховор эрдсийг ихээр агуулж буйгаас гадна бари, титан, төмөр, хлорид агуулж байгаа аж. Үелэх системийн 41 дүгээрт бичигддэг ниобий нь ган, батарей, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, өндөр технологийн бусад олон бүтээгдэхүүнд чухалчлан хэрэглэгддэг ховор металл юм. Хятад улс ниобийн хэрэглээнийхээ 95 хувийг Бразил, Австрали, Нигер зэрэг улсаас импортоор авдаг бөгөөд шинэ эрдэс олдсон явдал стратегийн ач холбогдолтой ховор элементийн импортын хамаарлаас гарахад нь томоохон алхам болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.