images

Монгол улс Францад бүтээлгэх үндэсний хиймэл дагуулдаа Чингис хааны нэрийг өгнө

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-10-18


   Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саяхан Францад хийсэн айлчлалын үеэр хоёр тал манай харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулыг бүтээх, хөөргөх төслийг хамтран хэрэгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Тэгвэл энэ хиймэл дагуулыг Чингис хааны нэрээр буюу “Chinggis Ka хэмээн нэрлэх болсон талаар уг хиймэл дагуулыг үйлдвэрлэх “Thales Alenia Space” компани мэдээллээ. Гарын үсэг зурах үеэр ЦХХХ-ны сайд Н.Учралын хэлснээр энэ төсөл нь Монгол улсын өргөн уудам газар нутагт тархан суурьшдаг монголчууд орон зайн саадгүйгээр найдвартай холбоотой байх, интернэтэд нэвтрэх, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах өргөн боломжийг нээх төдийгүй иргэдийг болзошгүй гамшиг, эрсдлээс сэргийлэх, авран хамгаалах ажиллагаанд ихээхэн тустай юм. Хиймэл дагуул бүтээх, хөөргөх төслийн санхүүжилтэд Францын Засгийн газраас манай улсад зээл олгох ажээ. 2007 онд байгуулагдсан Франц-Италийн хамтарсан “Thales Alenia Space” компани нь харилцаа холбооны тоног төхөөрөмж, сансрын орон зайд ажиллах багаж техник, төрөл бүрийн зориулалтын хиймэл дагуулын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд Европтоо 17 үйлдвэртэй, нийт 8400 ажилчидтай юм.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.