Дуучин Виктор Цойн зангиаг 25 мянган доллароор худалдана
Анд нөхдийн мэдээ
2023-10-17
Оросын домогт рок дуучин Виктор Цойн зангиаг 2.5 сая рубль буюу ойролцоогоор 25.6 мянган доллароор худалдахаар болжээ. Дуучин энэ зангиаг 1990 онд автын ослоор нас барахаасаа хоёр жилийн өмнө худалдаж авсан гэх бөгөөд удалгүй хэн нэгэн хүнд бэлэглэсэн гэнэ. Учир нь зангианы хайрцган дээр түүний бичсэн “На память” гэх үг, он сар, гарын үсэг байгаа аж. Улмаар зангиа дуучны нэгэн шүтэн бишрэгчид ирснийг тэрбээр хадгалж байгаад, алдартнуудын янз бүрийн эд зүйлсийг цуглуулдаг Москвагийн “Stargift” галерейн цуглуулгад шилжүүлжээ. Өчигдөр уг зангиаг худалдах зар гаргасан тус галерей зангианы хэмжээг 235x25x85 см гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.