Монголын бүжигчид Чечень рүү мордоно
Чихэнд чимэгтэй
2023-10-12
ОХУ-ын Чечень улсад болох Олон улсын гоцлол бүжигчдийн XIV уралдаанд Монголын гурван бүжигчин оролцохоор болжээ. ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас өнгөрсөн хавар зарласан сонгон шалгаруулалтад хот, хөдөөгийн 16 уран бүтээлч мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд уралдаан болох Грозный хотын ардын бүжгийн “Вайнах” чуулга тэднээс гурвыг нь сонгон урьсан байна. Тэрхүү сонгогдсон бүжигчид нь Монгол улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаяр, Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчин Э.Уртнасан, Баруун Сибирийн Соёл урлагийн их сургуулийн ардын хөгжим, бүжгийн “Сибирский сувенир” хамтлагийн бүжигчин М.Учралмаа нар ажээ. Махмуд Эсэмбаевын нэрэмжит тус уралдаан 15-18-ны өдрүүдэд Грозный хотын концертын “Вайнах” танхимд болно.
Зураг дээр: Грозный хотын концертын “Вайнах” танхим
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.