images

Дүэйн Жонсон 9.5 сая доллароор эдлэн газар худалдаж авчээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-11-07


     Холливүдийн жүжигчин Дүэйн Жонсон Жоржиа мужийн Атланта хотын ойролцоо 46 акр газар бүхий эдлэн газар худалдан авчээ. 150 жилийн өмнө анх барьсан франц маягийн энэ эдлэн сүүлд буюу 2002 онд барьсан чулуун байшин, усан сан, дарсны зоорь, томоохон номын сантай, байшиндаа найман унтлагын өрөөтэй аж. Мөн 12 морь ордог жүчээ, морь унах талбайтай гэнэ. Өдгөө 47 настай Д.Жонсон олон жил үерхсэн бүсгүй Лорэн Хашиантайгаа хэдхэн сарын өмнө Хавай аралд гэрлэсэн бөгөөд тэднийх одоо тавуулаа юм. Эдлэнг 9.5 сая ам.доллароор худалдан авсан хэмээн үл хөдлөх хөрөнгийн хэвлэлүүд мэдээлжээ.          

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.