images

Боловсролын салбарт гэр бүлээрээ ажилладаг 18 хүнд орон сууцны батламж гардуулжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-10-06


   Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн боловсролын газар өчигдөр боловсролын салбарт гэр бүлээрээ олон жил үр бүтээлтэй ажиллаж буй есөн гэр бүлд түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцны батламжийг гардууллаа. Нийслэлийн боловсролын салбарт гэр бүлийн 828 хос ажилладгаас ерөнхий боловсролын сургуульд 622 буюу 1044, цэцэрлэгүүдэд 206 буюу 412 хос мөр зэрэгцэн ажиллаж байна. Харин удам дамжин боловсролын байгууллагад багшилж буй хүмүүсийн хувьд ерөнхий боловсролын сургуульд 490, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 28 буюу нийт 518 багш ажилладаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.