images

Нант хотод гарах Монголын үзэсгэлэнгийн тээвэрлэлтийг Францын компани хариуцжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-10-06


   Франц улсын Нант хотод ирэх 14-ний өдөр нээгдэх “Чингис хаан” үзэсгэлэнд тавигдах үзмэрүүд бүгд Францад очжээ. Энэ талаар уг үзэсгэлэнг Монголын талаас хариуцаж буй “Чингис хаан” музейн захирал С.Чулуун “Манайхаас хоёр мэргэжилтэн, сан хөмрөгч хяналт тавин ажиллаж байна. Мөн буцаад Монгол руу авчрахад хяналт тавина. Үүнийг хоёр улсын хоорондын гэрээний дагуу албан ёсны зөвшөөрөлтэй хийж байгаа” хэмээн ярьсныг МОНЦАМЭ агентлаг өчигдөр уламжлав. Түүний хэлснээр Монголд археологийн дурсгалыг даатгах компани байдаггүй учраас тээвэрлэлт, даатгал зэргийг олон улсын байгууллагууд гүйцэтгэж байгаа ажээ. Тухайлбал, тээвэрлэлтийг Францын “Grospiron Fine Art" компани хариуцаж, Монголын талаас “Туушин” компани оролцож байгаа бөгөөд үзмэрүүдийн сав, баглаа боодлыг БНСУ-ын “Dongbu Art" компани хариуцсан байна. Монголын талаас нийт 400 гаруй олдвор, дурсгал, хувь цуглуулагчийн үзмэрүүд оролцож байгаа уг үзэсгэлэнд хосгүй үнэт дурсгал хараахан ороогүй гэнэ. “Grospiron Fine Art" компани нь урлагийн бүтээл болон бусад эд зүйлийн тээвэрлэлт, даатгал, хадгалалт, савлалт, тусгай хамгаалалтын мэргэжлийн байгууллага бөгөөд Франц болон олон улсад 1840 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.