Францад гарах Чингис хааны үзэсгэлэнгийн каталог хэвлэгджээ
Чихэнд чимэгтэй
2023-09-28
Францын Нант хотод ирэх 10 дугаар сарын 14-нд нээгдэх үзэсгэлэнгийн каталог хэвлэлтээс гарч, онлайнаар борлуулалтын захиалга авч эхэлжээ. Каталог нь 24x30 см хэмжээтэй, хатуу хавтастай, 324 хуудастай бөгөөд 38.5 еврогийн үнэтэй аж. Монголын түүх судлаач, Францын Парис-Нантэрр их сургуулийн дэд профессор Мари Фавро уг каталогийг бүтээх ажлыг удирдсан байна. Түүний “Алтан орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” ном өнгөрөгч тавдугаар сард монгол хэлээр гарсан бөгөөд зохиогч өөрөө манай улсад зочилсон юм. Уг каталогт дэлхийн музейнүүдэд төдийгүй хувийн цуглуулгуудад байдаг Монголын өв соёлын олон арван үнэт дурсгалыг багтаажээ. 2021 оны эхээр гарах байсан боловч Хятадын эрх баригчдын эсэргүүцлийн улмаас цуцлагдсан “Чингис хаан: Монголчууд дэлхий ертөнцийг өөрчилсөн нь” музей 2024 оны тавдугаар сарын таван хүртэл үргэлжилнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.