images

Итали улс Киргизээс олон мянган хоньчин авахаар болжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-09-21


   Италийн хонь үржүүлгийн нэг цөм нутаг болох Сардиниа арлын хүн ам сүүлийн хоёр жилд даруй 80 мянгаар буурч, хонины аж ахуйд ажиллах  хүмүүс насны хувьд эрс хөгширч буй явдлыг тус улсын Фермерүүдийн холбоо анхааралдаа авч нэгэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь гадаадаас малчин авах санаачлага бөгөөд ингэхдээ Сардиниа арлын хонины аж ахуй эрхлэх уламжлалтай ойролцоо арга барил бүхий Киргизстан улсыг  сонгосон байна. Улмаар тус холбоо Киргизстаны Хөдөлмөрийн яамтай хэлэлцэн тохиролцсоноор эхний ээлжинд 100 гаруй хоньчныг гэр бүлийнх нь хамтаар ирүүлж ажиллуулахаар болсон байна. Хонь маллах уламжлалт арга ажиллагаа нь Сардиниа арлынхтай төстэйн зэрэгцээ энэ төрлийн аж ахуйг олон зуун жил эрхэлсэн туршлагатай тул Киргизстан  улсыг сонгосноо албаны хүмүүс Италийн хэвлэлд ярьжээ. Ирэх жил Сардиниад ирэх киргиз хоньчид тус арлын хөдөө тосгодод байрлан юуны түрүүнд тусгай сургалтад хамрагдсаны дараа урт хугацааны гэрээ байгуулах аж. Тэднийг орон нутгийн соёл, харилцаанд дадуулахын тулд томилогдсон хүмүүс өдөр тутам хамтран ажиллах гэнэ. Төслийн эцсийн зорилго нь Киргизээс ирүүлж ажиллуулах хоньчдын тоог хэдэн мянгад хүргэх явдал хэмээн euronews.com өнөөдөр мэдээллээ.         

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.