Кэти Пэрри дуунуудынхаа эрхийг 225 сая доллароор худалдлаа
Анд нөхдийн мэдээ
2023-09-20
Дууныхаа эрхийг бүрмөсөн худалдаж ихээхэн ашиг олсон Боб Дилан, Брюс Спрингстин, Нил Янг, Жастин Тимбэрлэйк нарын алдартнуудын эгнээнд Америкийн поп дуучин Кэти Пэрри орж ирлээ. Дуу бичлэгийн “Capitol Records” компаниас 2008-2020 онд гаргасан түүний таван альбомын эрхийг “Litmus Music” компани 225 сая доллароор худалдан авснаа өчигдөр зарлажээ. “One of the Boys” тэргүүтэй эдгээр таван альбомд Кэти Пэрригийн хоёр саяас дээш хувь зарагдсан 16 сингл багтсан бөгөөд тэдгээрт “I Kissed A Girl”, “Teenage Dream” зэрэг олон хит дуу нь байгаа аж. Энэ жилийн хувьд дууны эрхийн худалдааны зах зээлд хийгдсэн хамгийн том үнийн дүнтэй наймаа нь энэ болж байна. Үүний өмнө буюу энэ оны нэгдүгээр сард дуучин Жастин Бибэр Их Британийн "Hipgnosis Songs Capital" компанид дуунуудаа 200 сая доллароор хулдалдсан билээ. Ийм эрхийг худалдан авсан компани уг дуунуудын мастер бичлэгийг эзэмшихээс гадна тэдгээрээс аливаа хэлбэрээр орж ирэх орлогыг авна гэсэн үг юм.
2010-аад онд дэлхийн поп хөгмийн зах зээлд ноёлж байсан Кэти Пэрри өдгөө Лас Вегаст өөрийн нөхөр, жүжигчин Орландо Блүүм болон хоёр настай охины хамтаар уран бүтээлээс хол хөндий амьдарч байна. Нэг альбомд орсон таван дуу нь “Billboard Hot 100” жагсаалтад багтсан түүхэн дэх анхны дуучин нь Майкл Жэксон бол хоёр дахь нь Кэти Пэрри юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.