images

81 жилийн өмнө живсэн Японы хөлөг онгоцыг илрүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-18


   Номхон далайн дайны эргэлтийн цэг гэж тооцогддог 1942 оны Мидвэйн тулалдааны үеэр живсэн Японы нисэх онгоц тээгч "Акаги" хөлөг онгоцны их биеийн дүрс бичлэгийг нийтэд ил болгосон тухай NHK телевиз мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар Далай, агаар мандлын үндэсний удирдлагын (NOAA) олон улсын судалгааны баг энэ сарын 8-12-ны өдрүүдэд Хавай арлын ойролцоох Мидвэйн арлуудын гүний усанд шумбагч төхөөрөмжөөр судалгаа хийж, 5100 орчим метрийн гүнд живсэн “Акаги” хөлгийн зургийг авч чадсан байна. Америкийн мэргэжилтнүүдээр ахлуулсан судалгааны баг, мөн Японы "Тейкё" их сургууль, "Токай" их сургуулийн судлаачид 14 цагийн турш судалгаа хийж тус хөлөг онгоцны эвдрэлийн зэргийг тогтоожээ. Мидвэйн тулалдаан 1942 оны зургаадугаар сард, Номхон далайн дайн эхэлснээс хойш зургаан сарын дараа Японы арми Пёрл Харбор руу дайрах үед болсон юм. Тухайн үед АНУ-ын арми цэргийн нууц дохиог тайлж, Японы арми стратегийн ач холбогдол бүхий Мидвэй арал руу довтлох гэж байгааг олж мэдэн хариу дайралт хийснээр Японы тал дөрвөн хөлөг онгоц, 300 орчим нисэх онгоцоо алдсан билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.