УИХ-ын гишүүний компани "Homeplus" брэндийн 200 барааг Монголд борлуулна
Чихэнд чимэгтэй
2023-09-12
Өмнөд Солонгосын жижиглэнгийн худалдааны “Homeplus” сүлжээ брэнд бүтээгдэхүүнүүдээ Монголын зах зээлд борлуулахаар стратегийн түншлэлийн гэрээнд өчигдөр гарын үсэг зуржээ. Монголын талаас тус гэрээнд “Сээкл” ХХК гарын үсэг зурсан бөгөөд “Homeplus” брэндийн 200 гаруй нэрийн барааг өөрийн “Оргил”, “Tout'en” сүлжээ дэлгүүрүүдээрээ борлуулахаар болжээ. Гэрээг эцэслэхийн тулд “Сээкл” ХХК-ийн төлөөлөгчид Сөүл хотод сүүлийн үед хоёр удаа айлчилсан хэмээн “Korea Economic Daily” сонин өнөөдөр мэдээлсэн байна. “Homeplus”-ын Монголд борлуулах бүтээгдэхүүн нь гол төлөв хагас боловсруулсан бүтээгдэхүүн, амтлагч, амттан, ус ундаанаас гадна нойлын цаас тэргүүтэй гэр ахуйн бараа байх ажээ. 1997 онд байгуулагдсан “Homeplus” компани нь "Emart"-ын дараа Өмнөд Солонгостоо хоёрдугаарт орох томоохон жижиглэнгийн сүлжээ бөгөөд улс даяар 140 дэлгүүр, нийт 25 мянган ажиллагсадтай юм. Харин “Сээкл” ХХК-ийн 67 хувийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эзэмшдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.