images

Хуучин “iPhone” утас хэрэглэгчдэд нөхөн төлбөр олгоно

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-08-17


   Хуучин “iPhone” утасных нь ажиллагаа удааширсан хэрэглэгчдэдээ “Apple” компани нөхөн төлбөр олгох болсноо өчигдөр зарлалаа. Ингэхдээ яг ийм гомдлоор шүүхэд хандсан хэрэглэгчдэд тус бүр 65 доллар олгох бөгөөд нийтдээ 500 сая доллар зарцуулахаар болжээ. Хуучин гар утасных нь ажиллагааг зориуд удаашруулсан хэмээн хэрэглэгчид тус компанийг анх 2017 онд шүүхэд өгсөн юм. Нийтдээ гурван сая хэрэглэгчийн ийм гомдолд “Apple” компани хариу өгөхдөө хуучин гар утасны хурд хэрэглээний явцад удааширч болно гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Улмаар компанийн хуульчид нэхэмжлэл гаргагчидтай 2020 онд тохиролцоонд хүрсэн бөгөөд нөхөн төлбөр олгох эцсийн шийдвэр сая гарчээ. Уг шийдвэрийн дагуу шүүхэд хандсан "iPhone 6, 6 Plus, 6s, 6s Plus, SE, 7, 7 Plus утас хэрэглэгчид дээрх нөхөн төлбөрийг авах юм. Өнгөрсөн онд тус компани 2015-2019 оны хооронд “MacBook, MacBook Air”, “MacBook Pro худалдаж авсан хэрэглэгчдийн компьютерийнх нь гарт доголдол үүссэний улмаас 50 сая долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэж байсан билээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.