images

Монгол үндэстэн Хятадын хаана хаана, хэдүүлээ оршин суудаг вэ?

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-08-14


   Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр БНХАУ-ын 22 муж, 4 өөртөө засах орон (Нинся-Хуйн өөртөө засах орноос бусад), улсын хэмжээний дөрвөн хотод 10 сая монгол үндэстэн оршин сууж байгаа ажээ. Эдгээрээс хамгийн олон нь Өвөр Монголд 4.24 сая, Ляонин мужид 678 мянга, Хэбэй мужид 226 мянган монгол байна.

Тоон дарааллаар цааш нь жагсаавал:

Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд 169 мянга

Жилин мужид 169 мянга

Бээжин хотод 123 мянга

Хармөрөн мужид 112 мянга

Хөхнуур мужид 102 мянга

Хөнань мужид 68 мянга

Гүйжоу мужид 50 мянга

Сычуань мужид 43 мянга

Тяньжин хотод 42 мянга

Шаньдун мужид 38 мянга  

Гуаньдун мужид 34 мянга

Юннань мужид 25 мянга

Жянсу мужид 22 мянга

Шанхай хотод 21 мянга

Жэжян мужид 20 мянга

Хубэй мужид 14 мянга

Ганьсу мужид 12 мянга

Шэньси мужид 11 мянга

Шаньси мужид 9000

Фүжянь мужид 9000

Гуаньси-Жуаны өөртөө засах оронд 7000

Чуньцин хотод 6000

Хунань мужид 6000

Аньхуй мужид 6000

Цяньси мужид 5000

Хайнань мужид 2000

Төвдийн өөртөө засах оронд 800 монгол үндэстэн оршин сууж байна. БНХАУ-ын хүн амын долоо дахь удаагийн тооллогын дүнг үзвэл 2021 оны байдлаар тус улсад 6.2 сая монгол үндэстэн бүртгэгджээ.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.