images

Хөвсгөл нуураас 12 тонн шатахуунтай хоёр техник гарган авчээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-08-11


   Хөвсгөл нууранд живээд олон жил болсон тээврийн хэрэгслүүдийг гаргах төлөвлөгөөт ажлын хүрээнд ОБЕГ-ын ажилтнууд шатахуун тээврийн машины бензин агуулах хоёр савыг татан гаргалаа. Уг ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн удирдсан бөгөөд нуурын эргээс нэг нь 700, нөгөө нь 1.4 километрийн зайд, усны 72 метрийн гүнд байсан хоёр ёмкость буюу бензиний саванд нийтдээ 12 тонн шатахуун байжээ. Хоёр савны нэг нь 57-07 АЧ улсын дугаартай чиргүүлд суурилсан байв. Тэдгээрт агуулагдсан шатахуун алдагдвал нуур, нуурын орчмын экологид аюултай тул “Хатгал тосгоны цэвэрлэх байгууламжийн тусгай цэгт тээвэрлэн хүргэж, зохих журмын дагуу аюулгүй болгосон” хэмээн ОБЕГ-аас мэдээлсэн байна. ОБЕГ-ын алба хаагчид өнгөрөгч долоодугаар сард хоёр удаагийн ажиллагаагаар Хөвсгөл нуураас 11 тонн жинтэй гинжит трактор, 10 тонн шатахуун ачсан чиргүүлтэй автомашиныг татан гаргасан билээ. Уг машин нь Хөвсгөл нуурын Марааны булангийн эргээс  2500 орчим метр зайд живснээсээ хойш нуурын ёроолд 28 жил болсон байжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.