images

Дархадын хотгорын ширгэсэн нуур эргэж сэргэв

Ж.Ариунгэрэл

Хөдөөгийн баясгалан

2022-11-01


      Дархадын хотгор буюу Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд байгаад 1960-аад онд ширгэсэн Цойцон хэмээх нуур эргэж сэргэв. Тухайн үед их хэмжээний үер болж, нуурыг тэжээдэг голын голдирол өөрчлөгдсөнөөс уг нуур ширгэсэн байна. Дархадын хотгорын олон арван нуур дотроо томд ордог энэ нуурыг Оросын эрдэмтэд 70 хувь нь эргэн сэргэх боломжтой гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Манай улсын эрдэмтэд ч нуурыг сэргээх бүрэн боломжтой гэж үзсэн тул УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2013 онд Рэнчинлхүмбэ суманд ажиллаж байхдаа уг нуурын байдлыг нүдээр үзэж, улмаар сэргээх төсөл санаачилсан бөгөөд анхны судалгаанд 10 сая төгрөгийг хувиасаа гаргажээ. Үүнээс 8 жилийн дараа тэрбээр "Дархадын хотгорын цөлжилтийг багасгах, Рэнчинлхүмбэ сумын Цойцон нуурыг нөхөн сэргээх" төсөлд зориулан 800 сая төгрөгийг 2021 оны улсын төсөвт тусгуулсан байна. Төслийн гүйцэтгэгчээр Газарзүй, гео экологийн хүрээлэн, “Престиж инжениринг” ХХК шалгарч ажлаа эхлүүлснээр энэ зун ажлынхаа 90 гаруй хувийг амжилттай гүйцэтгэж улмаар Цойцон нуурын ай сав усаар тэжээгдэж эхэлжээ. Төслийн үр дүнд нуур загастай болж, ойр орчмын байгаль дахин сэргэж, ургамалын бүтэц сайжран, элсний нүүдэл зогсоно хэмээн эрдэмтэд итгэлтэй байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.