images

Бейонсэ үзэгчдээ оройтуулахгүйн тулд 100 мянган доллар төлжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-08-08


Америкийн дуучин Бейонсэ дэлхий тойрсон “Renaissance” аялан тоглолтынхоо хүрээнд өчигдөр Вашингтон хотын ойролцоо “FedExField” цэнгэлдэх хүрээлэнд тоглосон билээ. Тоглолтын үеэр үргэлжилсэн аадар бороо орсон тул тэрбээр товлогдсон хугацаанаас хоёр цагийн дараа тайзнаа гарсан юм. Тоглолт үзсэн хүмүүс ийнхүү төлөвлөснөөсөө оройтож харих болсон тул дуучин Вашингтон хотын нийтийн тээврийн удирдлагад хандаж, метроны ажиллах цагийг сунгаж өгөхийг хүссэн байна. Үүний үр дүнд Вашингтоны метроны 98 буудлыг нэг цагаар сунгаж ажиллуулсан дуучин үүний төлөө 100 мянган доллар төлжээ.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.