images

Хөххот: Монгол хэл бичгийн хөрвүүлгийн цогц платформ бүтээжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-08-08


Монгол хэлний хөрвүүлгийн хамгийн сүүлийн үеийн цогц платформыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ өчигдөр Өвөр Монголын их сургуульд боллоо. Монгол үсгийн мэдээлэл боловсруулах уг платформ нь монгол-хятад хэлний орчуулга, монгол хэлээрх яриаг монгол бичиг рүү, монгол бичгээрх текстийг яриа болгон хөрвүүлэх, монгол хэлний зөв бичих дүрэм, монгол-хятад толь бичиг, хятад-монгол нэрийн хөрвүүлгэ гэх зэрэг олон үйлдэлтэй юм. Тухайлбал яриаг үнэн зөв таних магадлал нь 90 хувиас дээш бөгөөд ухаалаг гэр ахуйн бараа, ухаалаг тоглоом, робот, хайлтын систем зэрэгт хэрэглэж болно. Мэргэжилтнүүд уг бүтээлийг “Монгол бичгийн хиймэл оюун ухааны салбар дахь хоосон орон зайг нөхөж, монгол бичгийг хиймэл оюун ухааны шинэ цаг эринд оруулж байна” хэмээн үнэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    бббб

    Манайд чимэгэ гээд платформ үүнээс ч өмнө гарсан байдаг шүү.

    2023-08-09

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.