Монголын тамирчин ДАШТ-д анх удаа оролцож хоёр алтан медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-08-07
Италийн Аппениний нуруун дахь Гран Сассод гурван өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөсөн Уулын гүйлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчин Н.Лувсаншарав амжилттай оролцжээ. Тэрбээр тус тэмцээний хоёр төрөлд өрсөлдөж, хоёуланд нь алтан медаль хүртсэн байна. Монгол улс Олон улсын уулын гүйлтийн холбоонд (ISF) элсээд удаагүй байгаа бөгөөд ДАШТ-д анх удаа оролцож буй нь энэ юм. Долоо дахь удаагийн тус тэмцээнд 31 орны тамирчид оролцож 75 медалийн төлөө өрсөлдсөнөөс Испани 17, Норвеги гурав, Монгол, Швейцар улс тус бүр хоёр алтан медаль хүртжээ. Медалийн нийт дүнгээр Испани 30, Норвеги тав, Япон, Итали тус бүр ес, Швед улс долоо, Герман гурав, АНУ, Словак, Швейцар, Монгол тус бүр хоёр, Чили, Бельги, Чех, Польш улсууд нэг нэг медаль хүртсэн байна. Далайн төвшнөөс 2000 метрээс дээшх өндрийн тодорхой хэмийн налуу бүхий орчинд гүйж уралддаг энэ спорт нь (англиар skyrunning) шинэ тутам хөгжиж буй бөгөөд Олон улсын уулын гүйлтийн холбоо 2008 онд байгуулагдаж, анхны ДАШТ-ээ 2010 онд зохион байгуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.