images

Багын найз, 86 настай дөрвөн солонгос өвгөн Монголд аялаад сэтгэл хангалуун буцжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-08-07


   Ахлах сургуулийн нэг ангид элссэн цагаасаа хойш тасралтгүй нөхөрлөсөн, өдгөө 86 настай дөрвөн солонгос өвгөн Монголд жуулчлалаар ирээд буцжээ. Нас өндөр болсон тул тэд Солонгостоо биечлэн уулзах нь ховор болсон бөгөөд энэ удаа заавал нийлж дэлхийн аль нэг орныг сонгон аялахаар ярилцаад Монголыг сонгосон нь энэ гэнэ. Аяллыг зохион байгуулсан Монголын “Best Nomadic Travel компанийн албаны хүний хэлснээр тэд бүгд Өмнөд Солонгосын Засгийн газарт насаараа ажиллаж байгаад одоогоос 20 шахам жилийн өмнө тэтгэвэртээ гарчээ. Монгол дахь тэдний аяллын гол зорилго нь говь үзэх явдал байсан бөгөөд Дундговь аймгийн Бага газрын чулуунд очсон байна. Харамсалтай нь нас өндөр болсны улмаас аяны явдал даах бололцоондоо тохируулахаас аргагүй болж аяллаа товчлон Тэрэлж зэрэг Улаанбаатар хотын ойролцоох байгалийн үзэсгэлэнт газруудаар аялаад, нийтдээ долоо хоносны эцэст нутагтаа буцжээ. Монгол хийсэн аялалдаа тэд сэтгэл маш хангалуун байсан бөгөөд зохион байгуулагч компанид үлдээсэн сэтгэгдэлдээ “Энэ аялал бидний хувьд энэ насны хамгийн сүүлчийн аялал болж байгаа нь тодорхой. Ингэж бүгдээр цуглаад ийш тийш аялах цаг бидний насны хүмүүст дахин үлдээгүйг бид ойлгож мэдэрч байна. Амьдралын сүүлчийн аяллаа гайхамшигт Монгол оронд, говь нутагт хийсэндээ бид баяртай байна. Best Nomadic Travel компани бидний аяллыг VIP төвшинд, аюулгүй зохион байгуулж эелдэг, тэвчээртэй хандаж байсанд баярлалаа” гэжээ. Компанийн хувьд ч тэр бүр тохиолддоггүй ховор, сонирхолтой багийг хүлээн авч үйлчилсэндээ баяртай байна. “Хэдийгээр өндөр настай хүмүүс боловч найзууд л болохоор би чи гэж хоорондоо ана мана үзэлцээд явахыг нь харахаар хүүхдүүд шиг санагдаад үнэхээр хөгжилтэй байлаа” хэмээн аялалд биеэр оролцсон тус компанийн ажилтнууд манай сурвалжлагчид ярилаа. Солонгос зочид аяллын төгсгөлд тэдэнд хэлэхдээ “Монголын сайхныг үзэж бахдахын зэрэгцээ салахгүй хамтдаа хэд хоног байх нь бидэнд хамгийн сайхан байлаа” хэмээсэн байна.

Компанид бичиж үлдээсэн дөрвөн жуулчны сэтгэлийн үг.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Irgen

    Welcome to Mongolia. Eruul enhiig husen eruue.

    2023-08-08

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.