images

Балтийн гурван орон Оросын эрчим хүчний хамаарлаас сална

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-08-04


   Литва, Латви, Эстони орнууд ОХУ-аас цахилгаан эрчим хүч авахаа бүрмөсөн зогсоож, Европын эрчим хүчний сүлжээнд нэгдэхээр болжээ. Гурван улсын цахилгаан эрчим хүчний голлох оператор "Litgrid", "AST", "Elering" компаниудын удирдлага холбогдох гэрээнд өчигдөр гарын үсэг зурснаар дэд бүтэц байгуулах, хуучин шугамуудыг сэргээн засварлах ажлууд удахгүй эхлэхээр болжээ. Ингэснээр дээрх гурван улс 2025 оны хоёрдугаар сар гэхэд Европын эрчим хүчний сүлжээнд бүрэн нэгдэх юм. Литва, Латви, Эстони болон Польш улсын энэ хүчин чармайлт нь шинэ зүйл биш бөгөөд 2025 оны эцэс гэхэд Орос, Беларусийн эрчим хүчний хамаарлаас гарахаар төлөвлөж байснаа Украины дайнаас болж хугацааг нь наашлуулсан нь энэ ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.