“Tesla”-гийн машиныг зээлээр авч болно
Чихэнд чимэгтэй
2023-07-26
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани бүтээгдэхүүнээ долоон жилийн хугацаатай зээлээр худалдах болсноо өчигдөр зарлалаа. Уг үйлчилгээ эхний ээлжинд АНУ-ын хэрэглэгчдэд хүрч байгаа бөгөөд хамгийн эрэлт хэрэгцээтэй буюу 32 мянган долларын үнэтэй “Model 3” загварыг авах хүн 4.5 мянган долларын урьдчилгаа тушаагаад сар бүр 551 доллар төлөх нөхцлөөр уг үйлчилгээнд хамрагдаж болох аж. 6.39 хувийн хүүтэй энэ зээлээр уг машиныг авахад долоон жилийн дараа нийт төлбөр нь 46 мянган доллар болох аж. Энэ үйлчилгээ нь өндөр үнэтэй уг машиныг авах боломжийг маш олон хэрэглэгчид олгоно хэмээн “Electrek” цахим сэтгүүлд бичжээ. Мөн сэтгүүлд бичсэнээр “Tesla” компани өөрийн үйлдвэрлэсэн автомат удирдлагын “Full Self-Driving” системийн лицензийг машин үйлдвэрлэгч бусад компанид худалдах бодолтой байгаа бөгөөд энэ санаачлага хэрэгжвэл тус компани ойрын арван жилд зөвхөн энэ системийнхээ борлуулалтаас 20 шахам тэрбум долларын орлого олно гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.