images

Илон Маск юу амлав?

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-07-26


   Илон Маск “Twitter”-ийг дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэнд болгоно хэмээн амлаж буйгаа өчигдөр мэдэгдлээ. “Twitter” олон нийтийн сүлжээ даваа гарагаас эхлэн албан ёсоор “Х” нэртэй болсон бөгөөд “Х” дэлхийн хамгийн үнэтэй брэнд болно. Миний ингэж хэлснийг бүү мартаарай” хэмээн И.Маск “Twitter”-тээ бичжээ. “Twitter” олон нийтийн сүлжээ ребрэндинг хийх үйл ажиллагааныхаа хүрээнд нэр, логогоо солиод байгаа бөгөөд цэнхэр шувуутай логогоо X болгон өөрчилсөн юм. Илон Маск үүний өмнө буюу дөрөвдүгээр сард улсын бүртгэл дахь компанийнхаа “Twitter Inc.” нэрийг “X Corp.” болгон өөрчилсөн билээ. Дэлхийн хамгийн үнэтэй брэнд болох “Amazon” өнөөдөр 400 шахам тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй байгаа бол “Twitter”-ийн энэ үзүүлэлт одоогийн байдлаар ердөө 15 тэрбум юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.