images

Ван И Хятадын Гадаад хэргийн сайдаар дахин томилогдов

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-07-26


   Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо өчигдөр Гадаад хэргийн сайд Цинь Ганыг албан тушаалаас нь чөлөөлж Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Гадаад харилцааны газрын дарга Ван И-г түүний оронд томиллоо. Ван И нь 2013 оноос 2022 оны 12 дугаар сар хүртэл энэ албыг хашсан бөгөөд түүний халааг авсан Цинь Ган ийнхүү долоон сарын дараа ажлаа буцааж өгөв. Ингэснээр Цинь Ган нь Хятадын Гадаад хэргийн сайдын албыг 207 өдөр буюу хамгийн богино хугацаанд хашсан хүн боллоо. Түүнийг албан тушаалаас нь огцруулсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Тэрбээр хамгийн сүүлд зургаадугаар сарын 25-нд ОХУ, Вьетнам, Шри Ланкийн төлөөлөгчидтэй уулзсанаас хойш олон нийтэд үзэгдээгүй юм. Долоодугаар сарын дөрвөнд Цинь Ган Европын холбооны Гадаад хэргийн сайд Жозэф Боррельтэй уулзахаар төлөвлөсөн байсан боловч Хятадын тал уулзалтыг цуцалж байгаагаа товлосон хугацаанаас хэдхэн өдрийн өмнө мэдэгдсэн билээ.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.