images

“Twitter” шувуугүй болов

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-07-25


   Тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг “Twitter” олон нийтийн сүлжээ нэрээ солих үйл ажиллагааныхаа хүрээнд логогоо өчигдрөөс эхлэн солилоо. Дэлхий нийтэд хамгийн их танигдсан логоны нэг болох “Twitter”-ийн цэнхэр шувуутай лого ийнхүү X болж өөрчлөгдөв. Twitter хэмээх нэр одоогоор хэвээрээ байгаа бөгөөд яваандаа X болж өөрчлөгдөх юм. Одоогийн байдлаар X.com хаягаар орсон хандалтыг шууд Twitter.com руу шилжүүлж байна. “Twitter”-ийн толгой компанийг X нэр лүү шилжүүлэх үйл явц өнгөрөгч дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд “Twitter Inc.” нэрийг албан ёсоор “X Corp.” болгон өөрчилсөн билээ. И.Маск “х” үсгэнд дуртай гэдгээ өмнө нь удаа дараа мэдэгдэж байв. Түүний сансрын пуужин үйлдвэрлэгч компани “SpaceX” нэртэй бол энэ сарын эхээр бүртгүүлсэн хиймэл оюун ухааны компаниа тэрбээр “xAI” хэмээн нэрлэсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.