images

МАК: Түргэний аманд сургууль, цэцэрлэг, спортын ордон бүхий цогцолбор байгуулна

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-07-25


   Монголын Алт” ХХК Богд уулын Түргэний аманд амралт, аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар болжээ. Компанийнхаа 30 жилийн ойн хүрээнд байгуулж буй энэ цогцолбор нь хүүхэд, залуусын амралт, чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, сурч боловсрох орчин, нөхцөлийг бүрдүүлэх, спортыг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой бөгөөд 320 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, багш, сурагчдын дотуур байр, цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төв, спортын ордон, задгай спорт талбай, морин тойруулгын цогцолбор, кёрлингийн ордонтой байх юм. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Түргэний амны 33.4 га талбай бүхий уг газарт тус компани газар ашиглах эрхийн гэрчилгээтэй ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.