images

“Tesla” машины зай хураагуурыг дээд тал нь 20 мянган доллароор солино

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-07-24


   “Tesla” цахилгаан машины зай хураагуурыг солих үнэ машиныхаа үнийн хагастай тэнцэхээр байна гэж “Insider” цахим сэтгүүл өнөөдөр мэдээлэв. Салбарын судалгааны “Recurrent” компаниас тус сэтгүүлд мэдээлснийг үзвэл “Tesla”-гийн хамгийн хямд зай хураагуур солих ажлын хөлс нь ороод 5000 долларын үнэтэй бөгөөд уг машины зарим загварын хувьд энэ үнэ 20 мянган доллар хүрнэ гэнэ. Мөн солих ажлын хөлс нь загвараасаа шалтгаалан өөр өөр байх ажээ. Зай хураагуур солих хугацаа нь цэнэглэх горим, уг машины ашиглагдсан орчноос шалтгаалдаг байна. Гэхдээ зай хураагуурыг ойр ойрхон солих шаардлагагүй бөгөөд дээд талын хугацаа нь 240 км буюу найман жил байдаг ажээ. “Recurrent” компанийн мэдээлснээр “Tesla”-гийн машины эдэлгээ дуусах үзүүлэлт нь Европт 240 мянган км, АНУ-д 320 мянган км юм. “Tesla”-г цэнэглэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй машиныг цэнэглэхээс гурав дахин бага зардалтай байдаг. Тухайлбал АНУ-д нэг “Tesla”-гийн машиныг цэнэглэхэд жилдээ дунджаар 615 доллар зарцуулдаг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.