images

Нуурын ёроолоос эрдэнийн чулуутай бөгж олж эзэнд нь өгчээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-07-24


   АНУ-ын гүний шумбагч Майкл Пэлли нуурын ёроолоос эрдэнийн том чулуу бүхий хуримын бөгж олж эзэнд нь өгсөн талаар KMPH телевиз өнөөдөр мэдээллээ. Тэрбээр нуур, цөөрөмд хүмүүсийн хаяж алдсан үнэ бүхий эд зүйлсийг олж өгдөг ажлыг сайн дураараа сүүлийн дөрвөн жилийн турш эрхэлж байгаа бөгөөд гар утас, бугуйн цаг, нарны шил, түлхүүр, завины сэлүүр, үнэт эдлэл олныг олж өгчээ. Өнгөрсөн сарын эхээр тэрбээр Калифорни мужийн Бэйкерсфилд хотын иргэнээс 13 метр гүн нуурын ёроолоос хуримын бөгжийг нь олж өгөх хүсэлт хүлээж авсан байна. “Нуурын ёроолд хүрмэгцээ тэр бөгжийг олох үнэхээр амаргүй ажил гэдгийг ойлгосон. Үзэгдэх орчин тэгтэй тэнцэхүйц тийм харанхуй байлаа” хэмээн тэрбээр сонины сурвалжлагчид ярьжээ. Улмаар металл хайгч, гар чийдэн хэрэглэн ёроолын хог хаягдлыг бага багаар цэвэрлэн хайсаар уг бөгжийг олсон байна. М.Пэлли бусдад ийн туслахдаа үнэ хөлс авдаггүй боловч хүмүүсийн олонх нь түүнд урамшуулал өгдөг гэнэ. “Хүмүүс надад баярласны илэрхийлэл болгон мөнгө төгрөг өгч байгаа нь миний ажлыг үнэ цэнтэй болгодог. Хүнээс мөнгө нэхэхгүй, өгвөл буцахгүй. Мөнгөнд дургүй хүн гэж байхгүй учраас би энэ ажилдаа дуртай” хэмээн тэрбээр хэлсэн байна.         

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.