images

Польш улс анхны цөмийн цахилгаан станцаа америкчуудаар бариулна

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-10-31


     Польш улс түүхэн дэх анхны цөмийн цахилгаан станцаа АНУ-ын “Westinghouse” компаниар бариулахаар сонгожээ. 40 тэрбум долларын өртөгтэй тендерт Францын EDF, Өмнөд Солонгосын KHNP компаниуд мөн өрсөлдсөн бөгөөд 130 жилийн түүхтэй Америкийн компани ялсан байна. “Манай цөмийн эрчим хүчний төсөлд хамгийн найдвартай, аюулгүй технологи орж ирнэ гэдэгт итгэж болно” хэмээн Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки Twitter хуудсандаа өчигдөр бичжээ. АНУ-ын Эрчим хүчний сайд Жэннифер Грэнхольм “Ирээдүй үеийнхний төлөө манай хоёр орны харилцаа бэхжин хөгжихөд энэ шийдвэр том алхам болно” хэмээн тэмдэглэсэн байна.  

   Польш улс цөмийн цахилгаан станцтай болохоор олон жилийн өмнөөс хөөцөлдсөн бөгөөд Орос-Украины дайны улмаас энэ асуудал илүү чухал болж ирсэн юм. Энэ тендер нь цөмийн цахилгаан станцын төслийн эхний шат бөгөөд Польш улс 2033 он гэхэд цөмийн эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэж эхэлнэ хэмээн найдаж байгаа юм. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.