images

Туйлын мөсөн доор 460 км урт гол байгааг илрүүлжээ 

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-10-31


     Олон улсын судлаачдын баг Өмнөд туйлын мөсөн доор 460 км урт гол урсаж байгааг илрүүлсэн талаар “Nature Geoscience” сэтгүүл мэдээлэв. Эрдэмтэд туйлын баруун хэсгийн мөсөн бүрхүүлийн хөдөлгөөнийг удаан хугацаанд ажиглаж, сансрын зургаар мөсний хөдөлгөөний хурд, чиглэлийг нарийвчлан авч судалсны үр дүнд энэ нээлтийг хийжээ. Мөсний шилжилтийн хурд илүү өндөр байсан хэсгийн доогуур усны багтаамжийнхаа хувьд Английн Тэмз мөрөнтэй эн тэнцэхүйц том гол  урсаж байгааг ийнхүү тогтоосон байна. Иймэрхүү голын дээгүүр тогтсон мөс хайлахдаа амархан, ийм ч учраас их биеэсээ тасарч далайд нийлэхдээ хурдан байдаг ажээ.    

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.