images

“IPhone” гар утасны үнэ огцом буурав

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-10-31


     ОХУ-ын зах зээлд “IPhone гар утасны үнэ огцом унасан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв. Hi-Tech.ru сайтын мэдээлснээр iPhone 14 Plus” утасны үнэ 70 мянган рубль болтлоо буурсан бөгөөд 10 дугаар сарын эхээр энэ утас зах зээлд анх орж ирэхдээ 94990 рубль байжээ. Өөрөөр хэлбэл хагас сарын дотор үнэ нь дөрвөний нэг хувиар буурсан аж. Үнэ буурсан шалтгаан нь зах зээлд өөр брэндийн ухаалаг утаснууд олноор орж ирсэн, мөн “IPhone” утасны эрэлт багассантай холбоотой гэнэ.“iPhone 14 Plus утас нь 6,7 дюймийн OLED дэлгэц, A15 процессор, доод тал нь 128 гигабайт санах ой, 12 мегапикселийн хоёр камер, 4323 миллиампер/цаг багтаамж бүхий батарейтэй юм. theinformation.com сайт 10 дагаар сарын эхээр мэдээлэхдээ “iPhone 14 Plus утасны эрэлт муу байгаагаас“Apple компани үйлдвэрлэлээ зогсоож, илүү эрэлттэй “iPhone 14 Pro”,14 Pro Max” утаснуудыг үйлдвэрлэхэд хүчин чадлаа дайчилсан хэмээж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.