Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатарт эхэллээ
Чихэнд чимэгтэй
2023-06-29
Монгол улсын Гадаад харилцааны яамнаас санаачлан Герман, Францын Гадаад хэргийн яамдтай хамтран зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт өнөөдөр Улаанбаатарт эхэллээ. НҮБ-ын гишүүн улсуудаас 40 гаруй нь эмэгтэй Гадаад хэргийн сайдтай. Тэгвэл энэ уулзалтад Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок, Францын Гадаад хэргийн сайд Катрин Колонна болон Австрали, Лихтенштейн, Буркина Фасо, Индонез, ӨАБНУ, Мозамбикийн Гадаад хэргийн сайд, Жендэрийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд нар биеэр, мөн 10 гаруй улсын Гадаад хэргийн сайд нар цахимаар оролцож байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.