images

"Хэнтий аймаг 100 жил" марк гүйлгээнд гарлаа

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-06-27


     Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж “Монгол шуудан” компаниас "Хэнтий аймаг-100 жил" сэдэвт блок марк гаргажээ. Нийт 20 мянган хувь хэвлэгдсэн уг марканд 100 жилийн ойн лого, Бурхан Халдун уул, Хар зүрхний хөх нуур, 1962 онд Чингис хаан мэндэлсний 800 жилийн ойгоор босгосон Чингис хааны хөшөө, хандгай, Балдан бэрээвэн хийд, Сэцэн ханы тамга, нутгийн удирдлагын ордон, уралдаж буй хурдан морьдыг дүрсэлсэн байна. Маркийн зураг дүрслэлийг зураач Г.Баттөр, дизайнер Ж.Ганхуяг нар монгол зургийн аргаар бүтээжээ. Өчигдрөөс эхлэн гүйлгээнд гарч буй уг маркийг 3300 төгрөгөөр борлуулах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.