images

Английн ерөнхий сайдын элч Монголд: Хоёр улсын харилцаанд шинэ үе нээлээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-10-28


     Их Британийн ерөнхий сайдын худалдааны элч Дэвид Коучински Монголд ирээд буцав. Энэ нь манай улсад хийж буй түүний хоёр дахь айлчлал бөгөөд “Айлчлал маань маш амжилттай боллоо. Улам бүр гүнзгийрч буй Их Британи-Монголын харилцаанд шинэ үе нээлээ” гэж хэлснийг Английн хэвлэлд эш татжээ. Энэ удаа тэрбээр Их Британийн хөрөнгө оруулалттай “Cummins Mongolia компанид зочилж, барилга, хог хаягдал, хөдөө аж ахуйн машин механизм үйлдвэрлэгч JCB компанийн Монгол дахь борлуулагч ULE компанийн showroom-ийн шав тавих ёслолд оролцжээ.

   Өнгөрөгч 4 дүгээр сард хийсэн анхны айлчалаараа тэрбээр хоёр орны бизнес форумд оролцохын зэрэгцээ Их Британийн хөрөнгө оруулалттай компаниудын удирдлагатай уулзаж, Оюутолгойд зочилсон юм. “Их Британи улс Европын холбооноос гарч, худалдааны шинэ гэрээнд нэгдэж буй энэ үед Монгол зэрэг Алс Дорнодын орнуудад экспортоо чиглүүлэх нь маш чухал юм. Орос, Хятадын хамаарлыг багасгахад нь Монголд туслах нь мөн Их Британийн ашиг сонирхолд нийцнэ” хэмээн тэрбээр тухайн үед хэлж байв.    

   Ерөнхий сайдын худалдааны элч гэдэг нь хилийн чанад дахь Их Британийн бизнес, худалдааны эрх ашгийг хэрэгжүүлэх зорилготой орон тооны бус алба бөгөөд тус улсын ерөнхий сайд Гадаад худалдааны яамтайгаа зөвшилцөн заавал парламентын гишүүдээс томилдог. Өнөөдрийн байдлаар Их Британийн ерөнхий сайдын худалдааны 29 элч дэлхийн 60 гаруй орныг харицуан ажиллаж байна. Д.Коучинскийг 2020 онд тухайн үеийн ерөнхий сайд Борис Жонсон Монгол дахь худалдааны элчээр томилсон юм.  

       

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.